Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд албан хаагчдыг чадавхжуулах нэгдсэн сургалтыг Төрийн архиваас 2025 оны 06 сарын 05-ны өдөр архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг "МонСэгү" сургалтын төвтэй хамтран зохион байгуулж төрийн байгууллагын албан хаагчид хамрагдсан.
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сорих, туршлага солилцуулах зорилгоор “Архивч-2025” ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж, төрийн байгууллагын 19 албан хаагчийг хамруулсан энэхүү уралдаан нь аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.
Ажил мэргэжлийн уралдаанд Наран сумын ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч О.Тунгалаг тэргүүн байр, Онгон сумын ИТХ-ын ажилтан Г.Энхтуул дэд байр, Мэргэжлийн боловсролын сургуулийн бичиг хэргийн ажилтан О.Нямсүрэн гутгаар байрыг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Б.Отгонзаяа нь "Архивын ерөнхий газар"-ын ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ-ээр шагнагдсан.



