2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 06-30 цагт "Илүүдэл жингүй эртэч Наранчууд" бүх нийтийн гүйлтийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаа. Энэхүү гүйлтийн арга хэмжээнд хамрагдсан албан байгууллагын албан хаагчид, ард иргэдэд дархлаа дэмжих зорилгоор витаминжуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Мөн хөгжөөнт тоглоом зохион байгуулж 1, 2, 3-р байранд орсон иргэдийг шагнаж урамшуулсан.