Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд ажиллалаа.
Ажлын хэсгийн ахлагч Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын ахлах шинжээч В.Долгор, Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын ахлах зохион байгуулагч Ч.Наранхандаа, Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдсэн ажиллагааны төлөвлөгөөний ахлах мэрэжилтэн Х.Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллав.
Сүхбаатар аймгийн Наран сумын Засаг дарга , ИТХурлын дарга, Төрийн байгууллагын дарга нартай уулзалт хийж, удирдамжийн агуулга, Төрийн албаны хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлого болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт, шалгалт хийж, зөвлөн туслах ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов.