Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулан зохион байгуулсан үндэсний шагайн харвааны тэмцээн 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Дарьганга, Онгон сумын мэргэн харваачид оролцлоо. Багийн тэргүүн байрыг Б.Төмөрсүх ахлагчтай баг, дэд байранд Ө.Боргил ахлагчтай баг, цуваа харваанд аймгийн хошой мэргэн Н.Баярцогт, аймгийн хошой мэргэн С.Сүхболд, Онгон сумын харваач Н.Батбилэг нар шалгарлаа. Тэмцээнийг сумын ИТХ-ын дарга Л.Оч ивээн тэтгэж цуваа харвааны 1, 2, 3-р байрыг шагнаж урамшууллаа. Тэмцээнийг Өлзийтбулаг шагайн харвааны холбоо, Соёлын төв хамтран зохион байгууллаа.