Сүхбаатар аймгийн Наран сумын ИТХ

Сүхбаатар аймгийн Наран сумын ИТХ

Албан ёсны цахим сайт Албан ёсны цахим сайт

1-р багийн Иргэдийн Нийтийн Хурал

2023-06-02

1-р багийн ИНХ-ыг соёлын төвд 11 цагт 50%-ын ирцтэй  хийв. Хуралд  Б.Цолмон/ИТХ-ын дарга/, Л.Оч/Засаг дарга/, М.Ганхөлөг/ЗДОрлогч/, А.Урангоо/ИТХ-ын нарийн бичгийн дарга/, Б.Болдбаатар/Хэсгийн төлөөлөгч/ нар оролцов. 

1. БИНХ-ын даргаа сонгох үйл ажиллагаа явагдсан. 

2. БИНХ-аар хэлэлцэх асуудал болон  дотоод журамаа танилцуулж хуралд ирсэн иргэдийн 100%-ын саналаар батлагдсан. 

3. Сум ИТХ-ын дарга Б.Цолмон, Засаг дарга Л.Оч нар БИНХ-ыг нээж үг хэллээ.  Цаг үеийн мэдээллийг хүргэсэн. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, малчдын тулгамдаж буй асуудал өвөлжөө, хаваржаа, худаг усны талаар хэлэлцлэн шийдвэрлэлээ.

4. 2024 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, иргэдээс саналын хуудас авах урьдчилан жагсаалтыг танилцуулж, батлуулав. 

5.ГХУССЗөвлөлөөс иргэд, малчид хууль тогтоомжийн талаар  сургалт зохион байгууллаа. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%